13-4

Энэ оны дараа шилэн кабельгүй сум 11 үлдэнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.04.23/ хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр Монгол улсын бүх сумдад шилэн кабель хүргэх талаар хэлэлцсэн юм. Мөн шилэн кабель очоогүй сумдыг хэзээ холбож дуусах талаар ярьжээ. Мөн иргэлээс Дорноговьд хоёр суманд хэзээ сүлжээ очих вэ гэсэн асуултууд иржээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар сумдыг шилэн кабелиар холбоход энэ жил 3 тэрбум төгрөг суулгасан байгаа аж. Өнгөрсөн жил дөрвөн сумыг шилэн кабелиар холбосон байна. Энэ жил долоог холбох гэнэ. Цаана нь 11 сум шилэн кабельд холбогдоогүй үлдэж байгаа. Үлдсэн сумд болон хилийн боомтуудыг Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр холбох төсөл яригдаж байгаа талаар мэдээлэл хүргэлээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих