tsomiin-tsahilgaan-stants

Цөмийн цахилгаан станцуудын үйл ажиллагааг зогсоов

~Цөмийн цахилгаан станцуудынхаа үйл ажиллагааг зогсоов~

Европт нүүрлээд буй хэт халалтын улмаас ой хээрийн түймэрын тоо, хамрах хүрээ ихсэж, өвс ургамал гандаж эхэлсэн билээ.

Энэхүү байгалийн гамшгийн нөлөөгөөр европ тивийн томоохон улсууд цөмийн цахилгаан станцуудынхаа үйл ажиллагааг зогсоож эхлээд байна. Өнгөрсөн бямба гарагт Францын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч томоохон групп EDF гурван цахилгаан станцынхаа цөмийн реакторын дөрвийнх нь ажиллагааг зогсоожээ.

Тэгвэл Шведийн Vattenfall компани хоёр цөмийн реакторынхоо нэгийг, Финлянд, Герман, Швейцарийн станцууд цөмийн цахилгаан станцуудынхаа үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээг бууруулсан гэсэн мэдээлэл цацагдаад байна.

Дулааны цахилгаан станцууд цөмийн, нүүрсээр ажилладаг эсэхээ үл шалтгаалан турбинуудыг эргэлдүүлэхийн тулд өндөр температуртай уурыг ашиглан дулааны эрчим хүчийг цахилгаан болгон хувиргадаг Энэ үйл явц нь уурын температур буурах үед буцааж ус болгон шингэлээд дахин халааж уур гаргах зарчмаар явагддаг аж. Учир нь ус хийнээс илүү түргэн халдаг. Хийг буцааж ус болгоход хөргөхдөө гол мөрөн, нуур цөөрөм, далайн усыг ашигладаг ч агаарын хэт халалт, байгаль дахь усны температурт нөлөөлж халааснаас хөргөх чадваргүй болгож буй аж.

Зөвхөн агаарын халалтаас гадна ган гачигаас болж ойрын ирээдүйд эрчим хүчний үйлдвэрлэлд саад учрах явдал давтагдахыг эрдэмтэд анхааруулсаар байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
2 (1 vote)

Сэтгэгдэл бичих