hiliin-boomt

Ханш нээх өдөр боомтууд ажиллахгүй

2019 оны дөрөвдүгээр сарын 5 нд БНХАУ-ын “Ханш нээх” баярын өдөр тохиож байгаа тул  Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд  ажиллахгүй.

Хятадын Хан Ши гэдэг хаан энэ улиралд газар гэсч, тариалан эхлэхэд тохиромжтой боллоо хэмээн тусгай ёслол үйлддэг байсан учраас тэр хааны нэрээр нэрлэх болсон юм. Энэ өдөр нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 4 эсвэл 5-ны өдөр тохиодог.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу боомтууд албан ёсоор амарна. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих