Токио-2020

“Токио-2020” олимпийн наадмыг хойшлуулах шийдвэр анх удаа гарлаа

Токио-2020 зуны XXXII олимпийн наадмыг 2021 он хүртэл хойшлуулах шийдвэр гарсан тухай ОУОХ-ны гишүүн олон нийтэд ил болголоо. Саяхан IOC буюу Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-оос Токио-2020 олимпийн наадмыг хойшлуулах эсвэл хуваарийн дагуу зохион байгуулах шийдвэрийг нэг сарын дотор гаргана хэмээн мэдэгдсэн. Тэгвэл ОУОХ-ны гишүүн Дик Паунд хэлэхдээ Токио-2020 олимпийн наадмыг хойшлуулах шийдвэрийг гаргасан хэмээн мэдэгдэв.

Тэрбээр “ОУОХ үүсээд буй нөхцөл байдал дээр тулгуурлан олимпийн наадмыг хойшлуулах шийдвэрээ гаргасан” хэмээжээ. ОУОХ-ноос албан ёсны шийдвэр гаргаагүй байгаа ч Канад, Австрали зэрэг улс орнууд covid-19 өвчний тархалтын улмаас тамирчдаа ирэх зуны олимп хуваарийн дагуу зохион байгуулагдвал оролцуулахгүй гэдгээ мэдэгдсэн.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих