1072 huwitsaa

Тодруулга: Энэ онд 1072 хуьцаа “амилах” болов уу?

 ЭТТ компанийн хувьцааг өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт 2.5 сая иргэн эзэмшиж байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн  хувьцааг хувааж иргэн бүрт 1072 хувьцааг тарааж өгснөөс хойш долоон дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд хувьцаа нь хэзээ амь орж ноогдол ашигаа өгөх бол гэсэн хүлээлт иргэдийг дунд байдаг.

Иргэдийн зүгээс ирдэг хамгийн түгээмэл асуултын болох хувьцаа хэзээ “амилах” , ногдол ашгийг хэзээ хүртээж эхлэх талаар  Эрдэнэс Тавантолгой- 1072 хувьцаа” мэдээллийн төвийн менежер Э.Баатарцогтоос тодруулахад: 

   -Хувьцаа эргэлтэнд орох болоогүй. 2019 оны 2-р сард манай компанийн ТУЗ хуралдаж, үүгээр дамжуулан эхлээд гадаадад хөрөнгө босгох зорилгоор IPO гаргана. Энэ нь дотооддоо бол нээлттэй болгоогүй хувилбар юм. Мэдээж эхлээд гадаадад гаргасны дараагаар дотооддоо хувьцаагаа “амилуулна”.

Яагаад гэж иргэд их асуудаг. Эхлээд бид хөрөнгө оруулалтаа татна. Үүний гол зорилго нь төмөр замаа барихаас аваад дэд бүтцийн томоохон төслүүдээ юуны өмнө явуулна. Үүнийг иргэд зарим талаар ойлгодоггүй, мөн мэдээлэлгүйгээс яагаад заавал гадаадад IPO гаргах гээд байгаа юм, иргэддээ ногдол ашгаа юуны түрүү өгөхгүй, дээгүүрээ л их мөнгө яриад байна гэж харддаг явдал бий.

Тиймээс дахин хэлэхэд, IPO гаргах гэж байгаа нь юуны түрүүн гадаадаас хөрөнгө оруулалт татах, хоёрт, компани маань олон улсын зах зээлд гараад ирэхээр компанийн засаглалаа сайжруулж шилэн тунгалаг засаглалтай, ил тод үйл ажиллагаатай, олон улсын түвшний компани болж буй ач холбогдолтой” гэсэн тайлбарыг өгч байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих