nogdol ashig

ТАНИЛЦ: Энэ онд ногдол ашиг хуваарилах таван компани

Санхүүгийн зохицуулах хорооноос Компанийн тухай хуулийн дагуу хувьцаат компаниудын хувьцаа эзэмжих зар, журмыг мөрдүүлдэг. Үүний дагуу хувьцаат компаниудын ТУЗ ногдол ашиг олгохтой холбоотой шийдвэрээ гаргаж баталгаажуулах учиртай бөгөөд одоогоор таван компани ногдол ашиг олгохоо мэдэгдэн бүртгүүлээд байна.

Танилцуулбал: 

  1. Говь” компани дөрөвдүгээр сараас эхлэн 2018 оны цэвэр ашгаасаа 5.3 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар зэхжээ. Тус компани өнгөрсөн онд 2017 оны цэвэр ашгаасаа 1.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан юм.

2.  “Монгол базальт” өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нд цан цохисон дотоодын барилгын материалын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг тус компани өнгөрсөн       онд компанийнхаа 30 хүртэлх хувийг олон нийтэд санал болгосон.

3. “Тавантолгой”  компани энэ онд 56.4 сая төгрөгийн ногдол ашиг тараахаа мэдэгдээд байна. Уг компани өнгөрсөн онд 226.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 52.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

4. “Баян тээг”  уул уурхайн компанийн дараагийн цувааг залгаж зургаадугаар сарын 1-ээс эхлэн ногдол ашиг тараахаар болжээ.

5. “Хөвсгөл алтан дуулга” компани:  Хүнсний салбарт үйл ажиллагаа эрхэлж, гурил, тэжээлийн үйлдвэрлэл тус компаний хувьд жилийнхээ үйл ажиллагааг мөн үргэлжлүүлэх нь тодорхой болжээ. Тус компани өнгөрсөн онд нэмэлт хувьцаа гаргаж байсан юм. Тэгвэл энэ онд 2018 оны ашгаасаа 1.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах юм байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих