dol-tsogtsolbor-temtseen-Uws

Сурагчдын дунд бахархал олгох цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн болж байна

Увс аймгийн Засаг даргын нэрэмжит Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж байна. Уг тэмцээний зорилго нь өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлж, зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэхэд оршиж байна.

Тэмцээнд 7 эрэгтэй, 4 эмэгтэй сурагч нэг тасаг болж оролцоно. Тасаг бүр Батлан хамгаалах тухай хууль тогтоомжийн мэдлэг, гранат шидэх, жагсаалын бэлтгэл, цэргийн 16 тоот дасгал, эмнэлгийн анхан шатны тусламжийн норматив, буухиа тэмцээн, урлагийн номер, цэрэг эх орны сэдэвт ханын сонин бэлтгэж танилцуулах зэрэг олон төрлөөр багууд өрсөлдөж байна.

Увс аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих