java_hogjuulelt_surgalt

Мэдээллийн технологийн сургалтыг үнэ төлбөргүй хийлээ

~Мэдээллийн технологийн сургалтыг үнэ төлбөргүй хийлээ~

Компьютерийн үндсэн хэрэглээ, мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн 7 төрлийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж, дадлага давамгайлсан, инновацлаг сургалтын хөтөлбөрийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа юм.

Энэ удаагийн элсэлтээр Вэб дизайны ангид 30, ЖАВА хөгжүүлэгчийн ангид 22 иргэн 3 сарын хугацаанд суралцах болно.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төвийн дэргэдэх Мэдээллийн технологийн сургалтын төв нь 72 компьютертой 3 сургалтын танхим, Инкубатор төвөөс бүрдэх бөгөөд 2017 онд нийт 1500 орчим залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр үнэ төлбөргүй сургаснаас, 20 иргэнийг инкубатор төвөөр дамжуулан бойжуулж, 150 гаруй залуучуудыг нарийн мэргэжил эзэмшүүлж, 45 залууг ажлын байранд холбож ажилласан байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих