tsusnii-donoriin-odor

Монгол улс “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг 15 дахь жилдээ тэмдэглэж байна

~Монгол  улс “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг 15 дахь жилдээ тэмдэглэж байна~

Өнөөдөр “Цусны донорын дэлхийн өдөр” тохиож байна. 2004 оноос эхлэн дэлхий нийт жил бүрийн энэ өдрийг бусдад амьдрал бэлэглэсэн доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй залуусыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор “Цусны донорын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Харин манай улс энэ өдрийг 15 дахь жилдээ тэмдэглэж байна.

Энэ жил “Цусны донорын өдөр”-ийг 21 аймаг даяар өргөн хүрээнд тэмдэглэж, цусны доноруудаа алдаршуулах арга хэмжээ зохион байгуулж байна гэж Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн дарга Н.Эрдэнэбаяр ярилаа.

Манай улс сар бүрийн гуравны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгосноос хойш 140 гаруй мянган хүн сайн дураараа цусаа хандивлаж, манай улсын цусны нөөц гурав дахин нэмэгджээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих