замын.үүд

Замын-Үүдээр иргэдийн ачаа тээшийг гаргахгүй байна

БНХАУ болон Монгол улсын хоорондох томоохон хилийн боомтуудын нэг болох Замын-Үүдэд иргэдийн ачаа тээшийг гаргахгүй байгаа талаар хил дээр хувиараа ажилдаг жолооч нар мэдээлэл хүргэлээ.

Тэднийг хилээр ачаа тээвэрлэвэл эрхийг нь хасна гэж сүрдүүлсэн байна.  Мөн үүнтэй ижил утга бүхий хаяг, тамгагүй цаасыг хилийн мэдээллийн самбар дээр байршуулаад байгаа аж. Гэхдээ тус улсын гаалийн байгууллагын шийдвэр гэдэг албаны бус мэдээлэл хүргээд байгаа юм. Тодорхойгүй байдлын улмаас хилийн цаана байгаа иргэд ачаагаа монгол руу оруулж ирж чадахгүй байгаа юм байна.

Энэ талаар засгийн газрын холбогдох байгууллагууд учир шалтгааныг олж мэдээлэл хүргэхийг хүсч байгаагаа илэрхийлжээ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих