zalilan

ГХЯ: Залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүллээ

Фэйсбүүк болон цахим шуудангаар өөрийгөө Франц Улсын иргэн гэж танилцуулан банкнаас 1.5-2.0 хувийн хүүтэй ямар нэг барьцаагүй зээл авахад туслана хэмээн төрөл бүрийн бичиг баримт, банк санхүү, зээлийн гэрээ зэрэг хуурамчаар үйлдсэн бичиг баримт үзүүлж, итгэлийг нь олох замаар иргэдээс их хэмжээний мөнгийг залилсан тохиолдол гарч байгаа талаар Парис дахь ЭСЯ-наас мэдэгдлээ.

Сүүлийн 3 сарын хугацаанд манай улсын 3 иргэн энэ төрлийн гэмт хэргийн золиос болсон тул Та бүхэн хохирогч болохоос сэргийлж, дээрх төрлийн аливаа санал, хүсэлт, цахим шуудан хүлээн авах тохиолдолд сонор сэрэмжтэй, хариуцлагатай хандахыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.

Гадаад харилцааны яам

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих