15567618135cca4cd54ca80

Галт уул сүндэрлэсэн арал дээр онгоцны буудал барина гэнэ

БНСУ-ын зүүн нутгийн Уллын арлын оршин суугчдын амьжиргааны түвшинг дээшлүүлж, галт уул оршдог алслагдмал арал дээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор нисэх онгоцны буудал барихаар төлөвлөж байгаа тухай тус улсын Зам тээврийн яамнаас лхагва гарагт мэдээлэв.

“1200 метр нисэх буух талбайтай нисэх буудлыг барих төсөлд 568 сая ам.долларыг зориулахаар төлөвлөж байна” гэж Газар, дэд бүтэц, зам тээврийн яамны мэдэгдэлд тэмдэглэжээ. Нисэх буудлыг барих ажил ирэх 2020 оны эхээр эхлэх төлөвтэй байна.

Хэрэв нисэх буудал 2025 оны тавдугаар сард ашиглалтад орох аваас Сөүл хотоос Уллын аралд нэг цагийн дотор хүрэх боломжтой болох юм. Одоогийн байдлаар нийслэл хотоос Уллын аралд галт тэрэг, гаталга онгоцоор дамжин очиход 7 цаг зарцуулдаг ажээ.

Сөүлээс Уллын арлын чиглэлд 50 орчим хүний суудалтай жижиг нисэх онгоцыг үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэж яамны мэдэгдэлд дурджээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих