baigaliin-hiin-hooloi

Байгалийн хийн хоолойн маршрутын асуудлаар ярилцав

ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркeловтой уулзав.

Монгол Улсын Шадар сайд С. Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркeлов тэргүүтэй зочид төлөөлөгчидтэй уулзав.

Уулзалтаар байгалийн хийн хоолойн маршрутын дагуу агаарын болон газрын тандалт судалгаа хийх, 2021-2022 оны нэгдүгээр улиралд багтааж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж батлах юм. Хийн хоолойн төсөл нь манай хоёр орны хооронд хөгжүүлж буй иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлэхэд чухал үүрэгтэй төсөл учраас хоёр улсын Засгийн газрын түвшинд өндөр ач холбогдол өгч буйг талууд онцлов.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих