aldaatai-mongo

АВСТРАЛИ: Банк хуурамч мөнгөн дэвсгэрт гаргасан байжээ

Австралийн нөөцийн банк алдаатай хэвлэгдсэн 50 долларын 46 сая гаруй ширхэг мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргаснаа хүлээн зөвшөөрчээ. Мөнгөн дэвсгэртийн нүүрэн талын бичил бичвэр хэсэгт хариуцлага буюу “responsibility” гэдэг үг буруу хэвлэгдсэн байжээ.

“Triple M” радиостанцын нэгэн сонсогч энэ алдааг олж илрүүлсэн бөгөөд тэрбээр энэ тухайгаа “Инстаграм” хуудаст нийтэлсэн байна. Австралийн парламентын түүхэн дэх анхны эмэгтэй гишүүн Эдит Коуэний хэлсэн үгэн дунд бичигдсэн “responsibility” хэмээх үгний алдааг зөвхөн томруулдаг шилээр л харах боломжтой гэнэ.

Мөнгөн дэвсгэртийн дараагийн хэвлэлтээс алдаагаа засна гэдгээ Австралийн нөөцийн банкны төлөөлөгч мэдэгдсэн байна. Алдаатай мөнгөн дэвсгэртүүдийг 2018 оны 2 дугаар сард хэвлэгдсэнээс нь хойш 7 сарын дараа гүйлгээнд гаргажээ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих